Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн хөл хориотой холбоотойгоор иргэн бүрд 300 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлнэ. 3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна. Мөн хүүхдийн мөнгөний данс, тэтгэврийн данс, 1072 хувьцаа эзэмшдэг зэрэг бүртгэлтэй данс руу нь ороод явна. Харин дансгүй иргэдийг дансжуулна.
3.3 сая иргэнд гадаадад байгаа болон өнөөдөр төрж байгаа хүүхдүүд орно" гэлээ.
Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Оюутолгой ХХК-ийн эргэн төлөгдсөн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ.