Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ. Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10-аас буюу 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоож байна. Дархлаажуулалтаа үр дүнтэй болгож, халдварын тархалтыг хумихын тулд засгийн газраас 14 хоног хөл хорих саналыг дэмжсэн" гэв.