Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтад ажилласан алба хаагчид 17,006 төгрөгийн цалин өгсөн тухай мэдээлэл олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан.
Энэ асуудлын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр цахим орчноор Баянзүрх дүүргийн вакцинжуулалтад гурав хоног ажиллаж, 1340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэсэн.
Тус 17,006 төгрөг нь ТҮЭМ-6.3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу нэг цагийн цалин хөлсийг 1.5-аар тооцон нийтдээ гурван цагийн илүүдэл хөлсийг олгосон болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна" гэжээ.