Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд нийслэлийн хэмжээнд 83 цэгт 1,513 эмч, албан хаагч ажиллаж 38,795 иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ. Харин халдвар тархсан аймгуудад өчигдөр 20,897 иргэнийг вакцинжуулсан байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт вакцинд хамрагдсан иргэний тоо 529,911 болжээ. Энэ нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунг Монгол Улсын насанд хүрсэн 2 сая 60 мянган иргэний 25%-д хүрчээ.
Вакцин тариулсан ч халдвараас хамгаалж маскаа зүүн, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.