Өнөөдрийн Засгийн газар хуралдаанаар ЭМЯ-ны саналыг хэлэлцэж, 4-р сарын 10-аас хатуу хөл хорио тогтоохыг дэмжсэн. Бид иргэдээс хатуу хөл хорио тогтоох талаар ямар байр суурьтай байгаа, өрх бүрт нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн санаачилгын талаар болон айл өрхийн эдийн засагт хөл хорио хэрхэн нөлөөлөхийг тодрууллаа.
Иргэн: Өвчин маш их гарч байна. Хөл хорио тогтоох нь зөв. Өвчин маш их тарж байна. Хүмүүс эндэж байна. Миний хувьд бол дэмжиж байна. Эдийн засгийн хувьд өрх айл, хүн бүр хямарч байна. Би бол бага хэмжээний тэтгэвэр авдаг, үр хүүхдүүд байгаа учраас болж байна. Яг ганц биеэрээ эсвэл захын хороолол амьдарч байгаа хүмүүс, хамт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсээ харахад хэцүү харагдаж байна. Хөл хорионы үед боломж нь байгаад. Улсын эдийн засаг боломжтой бол өгвөл зүгээр.
Иргэн: Хөл тогтоохыг дэмжиж байгаа. Энэ өвчин маш их болж байна. Арга хэмжээ авсан нь дээр.
Иргэн: Хөл хорио тогтоохыг дэмжихгүй байна. Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Хөл хорионд оруулж байгаа бол сая төгрөг өгвөл хэрэг болох байх гэж бодож байна.
Иргэн: Өвчний нөхцөл байдал үнэхээр хүндрээд байвал тогтоохгүй гээд яах вэ. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч эрүүл мэнд чухал. Хэрэв нэг сая төгрөг өгвөл мэдээж олон сар зогсонги байсан эдийн засагт дэмжлэг болж чадна.
Иргэн: Нэг талаасаа хөл хорио тогтоож байж өвчнөө хумьж чадна. Нөгөө талаасаа эдийн засаг бас хэцүү болсон байгаа. Манай гэр бүлийн хувьд гэрээсээ ажлаа хийгээд, бүр айхтар хүнд тусахгүй байгаа. Гэхдээ бизнес эрхэлж байгаа хүмүүст эдийн засаг хүнд тусаж байгаа. Жижиг дунд бизнесийнхэн бол хөл хорио тогтоолоо бизнес зогслоо.
Иргэн: Тогтворгүй мэдээлэл, тогтворгүй шийдвэртэй. 21 хүртэл хатуу хөл хорио тогтоолоо болилоо, зарим аж ахуй нэгжийг хаалаа гэх мэт тогтворгүй байдал тиймэрхүү байна. Би хувиараа юм хийдэг болохоор маш хүнд нөлөөлж байгаа. Улсын шийдвэрийг маш удаан хараад. Жишээ нь нэг юм хийе гэхэд хийж чадахгүй байх, хийлээ гэхэд хөл хорио тогтоох гээд айдастай байгаа.