Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Вакцины зааварт тусгагдсан зааврыг л дагаж, мөрдөнө. Жирэмсэн эмэгтэйчүүдийг цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахгүй. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бүрэн тунгаа авч амжих эсэхээ эмчтэйгээ зөвлөлдөөд вакцин хийлгэх үгүйгээ шийдэх хэрэгтэй.
Эхний тунг хийлгэснээс хойш дараагийн тунг хийлгэх хугацаа өөр өөр байгаа бөгөөд бүрэн тунгаа авснаар дархлаа тогтоно. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай.
Одоо манай улсад хийж байгаа “AstraZeneca” вакциныг хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд хийж болно. Зарим вакцины хувьд судалгаа нотолгоо хангалттай биш байгаа учраас хөхүүл эмэгтэйчүүдэд хийхгүй байхыг зөвлөж байгаа” гэв.