Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Коронавирусийн эсрэг вакцин улс орон даяар хийж байгаа энэ үед иргэн та дараах зүйлсийг бэлтгэж, анхаарч очвол зохилтой.
- Иргэний үнэмлэхтэйгээ очих
- Вакцинжуулалтын цэг рүү орохдоо улавч өмсөж орж байгаа тул улавчаа бэлдэж очих
- Дулаан хувцаслах/ ихэнх вакцинжуулалтын цэгийн үүдэнд гадаа дугаарлаж байгаа тул дулаан хувцсаа өмсөхийг сануулья./
- Вакцин хийлгэхэд дугаарлаж зогсох, вакцин хийлгэсний дараа 15-30 минут биеийн байдлыг харзнах тул дунджаар 60-90 минут зарцуулагдана. Тиймээс ажлаа төлөвлөх.
- Вакцин хийлгэсний дараах зөвлөмжийг биелүүлэх.
- Дулаан хувцаслах, 2 хоног ус хүргэхгүй байх
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих
- Халуун ногоо хэрэглэхгүй байх
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
- COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
- Эмчийн үзлэгт орох
- Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх