Кикбоксын Дэлхийн хоёр удаагийн аварга хүнд жингийн тамирчин ОУХМ Д.Отгонбаяр их спортоос завсарлага аван хувийн бизнесээ эхлүүлжээ. Түүнтэй шинэхэн бизнес болон их спортын талаар ярилцлаа.
-Боксын аварга яагаад пиццаны газар нээх болов оо?
-Сайн байна уу? Намайг Дайвийгийн Отгонбаяр гэдэг. Боксын тамирчин. Кикбоксын хоёр удаагийн Дэлхийн аварга, боксын олон улсын хэмжээний мастер. Боксоор олон улсын олон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Одоо өөрийнхөө пиццаны бизнесийг эрхлээд 14 хоног болж байна. Та бүхнийг ирсэнд маш их баяртай байна.
Би Америкт есөн жил амьдарсан. Тэнд мэргэжлийн бокс тоглосон. Мэргэжлийн Мута бокс, Тай бокс гэх мэт тоглоогүй, тулалдаагүй төрөл гэж байхгүй. Бүх төрлөөр Америкт тулалдаж байгаад ирсэн.
Тэр үед бэлтгэл хийж байхдаа пиццаны ажилтан, сүшиний тогооч, дэлгүүрийн хамгаалагч гэх мэт зөндөө ажил хийж сурсан. Хамгийн сайн сурсан нь пицца хийх. Яагаад гэвэл Америкт залуучууд пиццаны захыг идэх гэж пицца захиалдаг тэгэхэд Монголд пиццаныхаа захыг хаядаг . Тиймээс би яг Америк пицца шиг, Америк пиццаны гурил шиг зуураад, Америк пиццаны гурил хэр амттай байдаг билээ. Хүмүүс миний пиццаны гурилд дуртай байгаа. Миний пиццаны захыг хаях хүн ховорхон гэж бодож байна.
-Тэгвэл өөрийн гэсэн пиццаны жортой байх нь ээ?
-Миний өөрийн зохиосон пицца “Hot spicy” гэж халуун ногоотой пицца байгаа. Бид карентиний үеэр гэртээ халуун ногоотой идмээр санагдаад туршиж үзээд, зуурмагаа өөрөөр зуураад , халуун ногоотой идэхээр эрчүүд их дуртай.
-Боксын спортын тухайд. Таныг зодог тайлаад хувийн бизнесээ эхлүүллээ гэж ярьж байсан?
-Би спортоо орхиж чадахгүй. Өөрийн залгамж халаагаа бэлдэнэ. Өөрөө бас хөдөлгөөнтэй байдаг. Долоо хоногийн хамгийн багадаа хоёр өдөр бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийхээс гадна энэ жил боксын спортын нас шинээр 19-с 40 нас хүртэл байдаг болсон.
Боксын баг хамт олонтойгоо Йордан улсын Амман хотод очиж олимпын эрхийн төлөө тоглоод Энэтхэгийн тамирчинд хоёр оноогоор хожигдсон. Эрх авахад нэгхэн хуруу л дутуу байсан.
Энэ жил миний хамгийн сүүлийн жил, сонирхогчийн боксоор зодгоо тайлна. Сонирхогчийн боксоор зодгоо тайлсан хэдий ч дараа нь мэргэжлийн тулаануудад оролцоод явна. Д.Отгонбаяр бол энэ спорттой салшгүй холбоотой.