Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Яг одоо засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар ЭМЯ-ны саналыг ХЭЛЭЛЦЭЖ, 4-р сарын 10-аас хатуу хөл хорио тогтоохыг дэмжлээ. Хуралдаанаар хөл хориог хэд хоног үргэлжлүүлэхийг эцэслэх юм. ХӨСҮТ-ийн хийсэн тооцооллоор хатуу хөл хорио тогтоож, халдварын тархалтыг хумихгүй бол эмнэлгүүд дүүрч, хүнд өвчтөний тоо нэмэгдэн, нас баралт огцом өснө хэмээсэн. Тэд 28 хоног хатуу хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронвируст халдварын тохиолдол нийтдээ 12226, халдварын улмаас нас барсан хүний тоо 17 болсон бол эдгэрсэн хүний тоо 6912 байгаа юм.
Одоогоор нийтдээ 2583 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.
Үүнээс,
- Хөнгөн-2,186
- Хүндэвтэр-317
- Хүнд-70
- Маш хүнд-10 хүн байгаа юм.