Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Оксфордын их сургууль АстраЗенека вакцины тарилга цусны бүлэгнэл үүсгэж буй шалтгааныг илүү тодруулахын тулд өсвөр насныханд хийх туршилтаа зогсоож буйгаа мэдэгджээ. Их Британид хийж буй туршилтад оролцохоор 300 гаруй сайн дурынхан бүртгүүлээд байсан талаар ВВС мэдээллээ.
АстраЗенека вакцин нь цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын 13 оронд дархлаажуултад хэрэглэхийг түр зогсоогоод байсан ч Европын эмийн агентлаг болон ДЭМБ эрсдэлгүйг нь баталсны дараа дахин ашиглаж байв. Гэтэл Европын эмийн агентлагийн вакцин хариуцсан захирал Марко Кавалери өчигдөр Италийн сонинд ярилцлага өгөхдөө уг вакцин ховор тохиолдолд тархины цусанд бүлэгнэл үүсгэдэг нь тодорхой болсон хэмээн ярьжээ.