Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Боксын залуучуудын үндэсний шигшээ баг тамирчид Польш улсад залуучуудын дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдээ гараад байна. Манай тамирчид ДАШТ-ий өмнөх олон улсын бэлтгэлд хамрагдаж байгаа юм.
Залуучуудын ДАШТ 2020 оны 11 дүгээр сарын 2-9-нд Польшид явагдах байсан ч цар тахлын улмаас хойшилсон билээ. Тиймээс Олон улсын сонирхогчдын боксын холбооноос энэ жилийн тэмцээнд өнгөрсөн жил орох ёстой байсан тамирчдыг нас хэтэрсэн ч оруулахаар шийдвэрлэсэн. Тэмцээнд 2002 оны нэгдүгээр сараас 2003 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн тамирчид оролцож болно.
Залуучуудын ДАШТ энэ сарын 11-24-нд Польшийн Hala Legionow цэнгэлдэхэд явагдана.
Монголын баг
Эрэгтэй:
- – Энхзоригт Сүхбат 52 кг
- – Баярсайхан Алтантулга 57
- – Ганбаатар Ган-Эрдэнэ 60
- – Асхар Жандос 69
Эмэгтэй:
- – Даваазориг Номин-Эрдэнэ 48
- – Алтанбек Хулан 51
- – Төгсжаргал Номин-Эрдэнэ 57
- – Ганзориг Бадмаараг 60
Дасгалжуулагч багш:
- – Төмөрхуяг Чулуунтөмөр
- – Жамантай Еркин
- – Түндэв Ганзориг
Монголын Боксын холбоо