Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Унгар улсад амьдарч байсан монгол эмэгтэй Ковид-19 халдварын улмаас нас баржээ.
Энэ талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Тэрбээр "Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье. Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байгаа бөгөөд аав нь, эмээ өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болно" гэжээ.