Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шадар сайд С.Амарсайханы шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-ээс гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд халуунаа хэмжиж, өрхийн эмчдээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах эм, дархлаа сэргээх витаминаас бүрдсэн эмчилгээний багцыг олгож эхэлсэн байна.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд дараах шаардлагыг анхаарна уу.
- Тэмдэглүүлсэн бүртгэлтэй хаяган дээрээ тогтмол байж, гэрээсээ гарахгүй,гаднаас зочин урихгүй байх.
- Утсаа байнга нээлттэй байлгах,утсаар биеийн байдал болон байршлын талаарх мэдээллийг хяналт тавьж буй байгууллагад мэдээлнэ.
- Биеийн халууныг хэмжиж ,термометрийг бэлтгэж ,өдөрт 2 -оос доошгүй удаа хэмжиж ,тэмдэглэл хөтөлнө.
- Амны хаалт хэрэглэх ,гэрт чийгтэй цэвэрлэгээ ,ялангуяа ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээг сайтар хийнэ.
- Өрөө тасалгаанд агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийнэ.
- Гэр бүлийн гишүүдтэй аль болох ойр байхгүй байх ,боломжтой бол тусдаа өрөөнд байна.
- Гэр бүлийн гишүүд нь тухайн хүнийг тусдаа байх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Гэр бүлийн гишүүд нь тухайн тусгаарлан ажиглалтад байгаа хүнийг гэрээс гаргахгүй байх үүрэг хүлээнэ.
- Гэрээр үргэлжлүүлэн тусгаарлахтай холбоотой гарсан дүрэм ,журам,зааврыг мөрдөнө.
- Хэрэв өвчний шинж тэмдэг илрэх, зөвлөгөө авах шаардлагатай бол Эрүүл мэндийн газрын 85220059 дугаарын утсанд хандана уу