Өчигдөр 03:00 цагт түргэн тусламжийн эмчээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хэргийн газарт ажилсан байна.
Хэргийн газрын үзлэгээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар амь хохирогч болох 23 настай эрэгтэй, Орхон аймгийн харьяат “М” нь цээжин тус газраа хутгалуулж гадны нөлөөтэй нас барсан.
Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай 23 настай эрэгтэй “М” согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож тус этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжилж байна.