МҮЭХ болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоод хамтран Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүллээ. Мөн НДШ-ийн нэмэгдэл, Капитал банкнаас өр барагдуулах, НДҮЗ-ийн асуудал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
МҮЭХ хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцэлийг эхлүүлсэн үүний үр дүнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Түүнчлэн Ерөнхий сайд энэ саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн боловч хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байна.
Энэ талаар МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ "Энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцэлийн дараагийн шатанд шилжинэ. НДШ-ийн хөнгөлөлт төсөвт болон төр, орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулахыг шаардаж байна. НДҮЗ, ЭМДҮЗ-ийн хариуцлаггүй ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн нэрийг татах ёстой" гэв.