Дөрөвдүгээр сарын 5-наас 18-49 насны иргэд вакцинд хамрагдаж эхэлсэн. Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгож байгаагаа хэлсэн. Энэ хүрээнд өдөрт 30 мянга орчим хүнийг вакцинд хамруулж одоогийн явцыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Иймд вакцинд хамрагдах цэгүүд ачаалал ихтэй байгаа аж. Иргэдийн хэлж буйгаар албан байгууллага нь асуудалгүй чөлөө олгож, вакцинд хамрагдахыг дэмжиж байгаа талаар хэлж байв.
ИРГЭД:
-Ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?
"Чөлөө авсан байгаа. Вакцинаа хийлгээд ирээрэй гэсэн"
"Компаниасаа чөлөө авах ч гэж дээ. Компаниараа дугаарлаад зогсож байна. Байгууллага бол вакцин хийлгэхийг дэмжиж байгаа"
"30 минут орчим болж байна. Албан байгууллагаасаа чөлөө авсан. Вакцин хийлгэнэ гэсэн асуудалгүй дэмжиж байгаа"
Вакцин хийлгэхийн ӨМНӨ анхаарах зүйлс:
COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх,
Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
Эмчийн үзлэгт орох,
Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх,
Дулаан хувцаслах,
Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх,
Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх,
Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.
Вакцин хийлгэсний ДАРАА анхаарах зүйлс:
Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
Халдвар хамгааллын дэглэмийг сахих амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.
Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Давтан тунгаа товлолт хугацаанд хийлгэх.
Өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт дараах цэгүүдэд дархлаажуулалт хийгдэнэ ЭНД дарж үзнэ үү.