
Ням гарагийн орой Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын нэгэн өндөр барилгын тагтан дээр 20 гаруй нүцгэн эмэгтэй зураг авхуулж байгааг харуулсан видео бичлэг сошиал сүлжээнд тарсан юм.
Мэдээлэл тарсны дараа Дубай хотын цагдаагийн газар модель эмэгтэйчүүд болон зураг авах ажлыг зохион байгуулсан хүмүүс болох нийт 40 орчим хүнийг баривчилсан байна.
Дубайд нүцгэн зургаа авахуулсан 40 эмэгтэйг баривчилжээ. Тэднийг зургаан сар хорихоор болсон талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна.
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод олны нүдэнд ил газар нүцгэнээр зургаа авхуулсан эмэгтэйчүүд Орос, Украин болон Беларусын иргэд аж.
Тэднийг садар самууныг сурталчилсан хэмээн буруутган зургаан сар хүртэлх хугацаагаар хорьж, 5000 дирхамаар /3.8 сая төгрөг/ торгохоор болжээ.
АНЭУ нь садар самуун явдал, ижил хүйстнүүдтэй тэмцэх хатуу зохицуулалттай юм.