Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Хойд Солонгос тамирчдаа Сovid-19-ийн халдвараас хамгаалан ирэх зуны Токиогийн олимпод оролцуулахгүй гэдгээ мэдэгдлээ. Энэхүү шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдөр Пёньян хотод зохион байгуулагдсан Хойд Солонгосын үндэсний олимпийн хорооны хурал дээр гаргажээ.
Токио-2020 зуны олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болох юм.
Өнгөрөгч гуравдугаар сард Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс хилийн чанадаас үзэгч, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.