Шадар сайд С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
Энэ үеэр шинжилгээний цэгт ажиллаж байгаа алба хаагчид болон иргэдийн зүгээс цаг өгдөг болсноор хүндрэл бэрхшээл их гарч байгааг хэлжээ. Мөн цаг авсан иргэд хугацаандаа ирэхгүй байх, цаггүй хүнээс сорьц авсан гэх маргаан дагуулж байгаа талаар ярив. Тус шинжилгээний цэгт гэхэд өдөрт нийт цаг авсан хүмүүсийн 70 хүрэхгүй хувь нь л шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Мөн зайлшгүй шалтгаантай жирэмсэн эх болон яаралтай мэс засалд орох шаардлагатай иргэдийг хүлээн авч буй юм байна.
Шадар сайд С.Амарсайхан заавал цаг авч шинжилгээ өгдөг асуудлыг судалж, иргэд авсан цагтаа очихгүй байгаа асуудлыг цэгцэлнэ гэж хэллээ.