Дорнод аймгийн Онцгой комиссоос "Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн харьяат иргэн нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй.
Тэрбээр батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлалтад байсан бөгөөд PCR шинжилгээний хариу эерэг гарлаа. Сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм" гэж тус аймгийн онцгой комиссоос мэдээлж байв.
Харин тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг өчигдөр ХӨСҮТ-өөс мэдэгджээ.
Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дорнод аймгийг Ногоон түвшинд шилжүүлж, сум хоорондын зорчих хөдөлгөөн болон зарим ААН-ийн үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн горимд шилжүүлжээ.
Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг өнөөдөр АОК хуралдаж, шийдвэрлэх аж.
Дорнод аймагт коронвирусийн эсрэг вакцинжуулалт 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэх юм байна.