Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр албан өрөөндөө ЭМ-ийн сайд С.Энхболд, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Г.Ариунбуян, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нарын албаны хүмүүстэй хуралдлаа. Тэрээр вакцинжуулалтыг хорих, саатуулах байран дахь эрх нь хязгаарлагдсан иргэд, асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэд, гэр оронгүй иргэдийг 2-3 хоногт багтаан нэн даруй хамруулах үүрэг өглөө.
Мөн аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгчээ.