Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас "Ростех", "Нацимбио" Улсын корпорацийн бүтээсэн КОВИД-ийн халдвартай хүмүүсийн цусны сийвэн дээр үндэслэн бүтээсэн коронавирусний эсрэг "КОВИД-глобулин" эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн тухай Улсын корпорациас мэдээлсэн байна.
“ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварыг эмчлэхэд зориулагдсан тодорхой иммуноглобулиныг хэрэглэхийг зөвшөөрөв.
“КОВИД-глобулин" эм нь дэлхийн хамгийн анхны бүртгэгдсэн, ийм төрлийн КОВИД-19-ийн эсрэг эм болсон" гэж мэдэгдэлд дурджээ.
Энэ эмийг коронавирусээр өвчилсөн Москвагийн иргэдийн цусны сийвэн дээр үндэслэн бүтээсэн бөгөөд "Ростех"-ийн мэдээлснээр нийслэлээс 2,5 тонн биоматериал хандивласан байна.