Индонез, Тимор Лестед болсон үерийн улмаас 50 гаруй хүн амиа алдсан талаар ВСС мэдээллээ.
Ням гарагт буюу өчигдөр Индонез, Тимор Лестед хүчтэй шар усны үер, хөрсний гулгалтын улмаас 50 гаруй хүн нас баржээ.
Ширүүн аадар бороо өргөн хүрээг хамарч, эвдэрсэн далангийн үерийн ус арлуудын олон мянган байшинг живүүлжээ.
Үерт өртсөн газар нь Индонезийн зүүн хэсэгт орших Флорес арлаас хөрш зэргэлдээ Тимор Лесте хүртэл үргэлжилжээ.
Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олохыг хичээсээр байгаа бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүйг албаныхан анхаарууллаа.
Индонезийн Гамшгийн аюулыг бууруулах газрын хэвлэлийн төлөөлөгч Радитяа Жати сэтгүүлчдэд "Дөрвөн дүүрэг, долоон тосгон үерт нэрвэгдсэн.
Мэдээллийг манай багийнхантай газар дээр нь нягтлан шалгасны дараа 41 хүн нас барсан болохыг олж мэдсэн. 27 хүн сураггүй алга болж, есөн хүн шархадсан байна" хэмээн мэдээлжээ.
"Тэдний дийлэнх нь Леманеле тосгонд байдаг" гэж тэр AFP мэдээллийн агентлагт ярьжээ. Тосгон хөрсний нуралт, шар усны үерийн аль алинд нь өртсөнөөс энд олон хүн амиа алджээ.
Тимор Лестегийн албаны хүмүүс нийслэл Дили хотод үерийн улмаас өөр 11 хүн амиа алдсан гэж мэдэгдэв.