"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаараараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг бүтээн байгуулсан 100 гаруй компани санхүүжилтээ авч чадахгүй ЕСӨН сар гацаад байгаа асуудлыг хөндлөө.
Компаниуд, жирийн ажилчин анги улс төржилтийн золиос болж, санхүүгийн хүнд байдалд орчихлоо.
Тийм ч учраас 2021 оны гуравдугаар сарын 25-нд төмөр замын бүтээн байгуулалта оролцсон 56 компани албан бичиг бичиж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан юм.
Тэд Монгол улсын Засгийн газраас хийсэн ажлынхаа хөлсийг л авахыг шаарджээ.
"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаарыг ЭНД дарж үзнэ үү.
“Торгон харгуй” ХХК Д.Эрдэнэ-Очир: Маш том бүтээн байгуулалтад гар бие оролцсон байхад мөнгийг нь бодоод өгч болохгүй гэж үү?
“Нэгт бид нар ямар нэгэн байдлаар хулгай хийгээгүй, худлаа яриагүй, баялаг ухаж ард иргэдээ хохироогоогүй. Хоёрт бид Монгол улсынхаа чухал бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Тухайн үед бид нар хоёр жилийн хугацаанд маш их хөдөлмөр хийсэн. Нойр хоолгүй, өдөр шөнөгүй гэрээсээ хол хэчнээн сар амьдарлаа. Энэ бид нарын маш том хөдөлмөр. Яагаад бид нарын хөдөлмөрийн үнэлээд бүтээн байгуулалтын мөнгийг өгч болохгүй гэж. Бид ажлаа цаг хугацаанд нь чанарын өндөр төвшинд хийсэн. Тийм болохоор Монгол улсын Засгийн газраас маш том бүтээн байгуулалт болсон гэсэн. Энэ бүтээн байгуулалтанд оролцсон ажилчин бид бүгдийг яагаад харж үзэхгүй байгаа юм бэ?”