Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Энэ сарын 2-3-нд АНЭУ-ын Абу Даби хотноо жюүжицүгийн Их Дуулга тэмцээн боллоо. Тус тэмцээний хар-бор бүсний -70кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр хүрэл медаль хүртлээ гэж Монголын Жюү жицүгийн холбооноос мэдээллээ.
Энэхүү тэмцээнд Ральф Грэйси Монгол академийн тамирчин Ө.Эрдэнэбаатар, Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр нар дэлхийн чансаагаараа уригдан оролцсон юм. Харин бор бүсний -69кг жинд барилдсан Ө.Эрдэнэбаатар эхний тойрогтоо Кувейт улсын тамирчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
Тус хотноо энэ сарын 8-10-нд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ө.Эрдэнэбаатар бор бүсний -62кг жинд, Б.Буяндэлгэр бор-хар бүсний -70кг жинд барилдана.