"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаараараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг бүтээн байгуулсан 100 гаруй компани санхүүжилтээ авч чадахгүй ЕСӨН сар гацаад байгаа асуудлыг хөндлөө.
Компаниуд, жирийн ажилчин анги улс төржилтийн золиос болж, санхүүгийн хүнд байдалд орчихлоо.
Тийм ч учраас 2021 оны гуравдугаар сарын 25-нд төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон 56 компани албан бичиг бичиж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан юм.
Тэд Монгол улсын Засгийн газраас хийсэн ажлынхаа хөлсийг л авахыг шаарджээ.
"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаарыг ЭНД дарж үзнэ үү.
“Дээд цэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нарангэрэл “Манай компани гэхэд өнгөрсөн оны долоон сард нэг удаа санхүүжилт авсан үүнээс хойш бид үлдэгдэл мөнгө авах гээд хэдэн сар болж байна. Өр төлбөр, ажилчдын цалин өгөхөөс эхлээд маш хүнд байдалтай байна. Бид арга бараад засгийн газарт хандаж байна”