Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнөөдөр батлагдсан 271 шинэ тохиолдол гэдэг нь өнгөрсөн шөнийн 00.00 цагаар тасалбар болсон тоо. Программын шинэчлэл хийж байгаа тул цаашид тухайн өдрийн 00.00 цагаар халдварын тохиолдлын тоог тооцох болно. Маргааш шинэ тохиолдлын тоо өндөр нэмэгдэх боломжтой.
Эерэг гарсан хүнд мессежээр заавар, зөвлөгөө өгч, мөн мессежээр ирүүлсэн линкээр орж шаардлагатай бүртгэлүүдийг хийх хэрэгтэй.
Сүүлийн үед хавдар зэрэг суурь өвчтэй хүмүүс халдвар авах нь нэмэгдэж байна. Иймээс нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд тухайн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Одоогоор хүнд, маш хүнд хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн эмнэлэгт эмчилж байна.
Одоогийн байдлаар, хавдартай 14 хүнд КОВИД-ийн эмчилгээ хийж байна.