БГД-т хоёр орон сууцыг дулаалж, фасадыг шинэчилжээ

Манай улс энэ сард коронавирусийн эсрэг 900 мянган тун Вероселл вакциныг БНХАУ-аас татан авахаар төлөвлөсөн.


БНХАУ-аас худалдан авч буй цар тахлын эсрэг вакциныг эхний ээлж болох 300 мянган тунг өнөөдөр 22:25 цагт МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэн авчирч хүлээн авлаа.
Үлдсэн 600 мянган тун вакциныг дөрөвдүгээр сарын 10-ны дотор татан авах төлөвлөгөөтэй байгааг Засгийн газраас танилцуулсан билээ.


Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323,690 хүнийг дархлаажуулаад байна.






