“Bloomberg” телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт "Рио Тинто" компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд уригдан ярилцлаа.
Түүнтэй хийсэн ярилцлагын онцлох эшлэлийг хүргэе.
- Цар тахлын улмаас манай дийлэнх ажилчид гэр холоос болоод олон долоо хоногоор тусгаарлагдсан байна. Хөл хорио тавигдвал бид онгоцны асуудлыг зохицуулан ээлжээ солих сонирхолтой байгаа.
- Өнөөдрийн байдлаар хилээр зэс нүүрс гарах асуудал зогсоод байна. Энэ нь манай эдийн засагт сөрөг нөлөөтэй.
- Чили улсын зэсийн уурхайнууд дээр цар тахал гараад нийт эмнэлгийн 85 хувь нь хүчин чадлаараа ажиллаж байгаа.
- Хэн хурдан вакцинжуулалт хийнэ тэр нь хожихоор байгаа.
- Уул уурхайн салбарт ч ялгаагүй цар тахал зарим газруудад хүнд туссан байгаа.
Саяхан хэвлэл мэдээллээр гурван Монгол хүний зургийг тавиад нэг муу монгол хүнтэй үзэлцэх гэж байгаа гэж би ойлгохгүй байгаа. Барууны хэвшсэн маягаар хоёр талд суугаад хэлэлцээр хийнэ гэхээсээ илүү монгол хүмүүс гэрийн тоононыхоо доор суугаад хэл амаа ололцоод, аль болох зохицуулах хамтарч ажиллах гэж харж байгаа.
- Оюутолгой төсөл Рио Тинто Монгол хоёрын тусдаа төсөл биш. Манай хамтын төсөл. Энэ хамтын төсөл өнөөдөр тодорхой хүндрэлүүдтэй байна. Тэгэхээр энэ хүндрэлүүдийг шийдье, харилцан арга зам олохоос ажлаа эхлүүлнэ гэж бодож байгаа.
- Уул уурхайн компани хүний өдөр тутмын хэрэглээний гар утас, машины төмөр, зэсийг үйлдвэрлэдэг компани. Тэгэхээр манай гол харилцагчид тэр үйлдвэрүүд байдаг. Тэр утгаараа бид хэвлэл мэдээлэлтэй харилцахад дутагдалтай талууд ашиглагддаг.
Рио Тинто маш олон инженерүүд бүтсэн. Инженерүүд тэр бүл хэвлэл мэдээлэл, телевиз, сонины өмнө гараад байдаггүй юм билээ. Бидний талаас тодорхой хэмжээний мэдээллийн дутуу тайлбарласан зүйлс байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүнд тайлбарлаад ойлголтын зөрүүг арилгая гэж бодож байгаа.
- Эрэмбэлэх асуудлын тухайд одоогийн байдлаар урьдчилан хэлэхэд хэцүү байна. Засгийн газар, Эрдэнэс Оюутолгойн зүгээс бидний гол яригдаж байгаа асуудал бол хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт байгаа. Түүний учир шалтгаан, гүний нөөцөд гарсан уул уурхайн төлөвлөгөөний өөрчлөлтүүдээс эхлэх болов уу.
Гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөө буюу одоо яриад байгаа Дубайн гэрээтэй холбоотой. Энэ гэрээ тухайн үед ач холбогдлоо гүйцэтгэсэн. 2015 онд гүний уурхайг эхлүүлэх эхний чухал алхам болсон учраас өнөөдрийн байдлаар энэ гэрээнд тусгагдаагүй зарим ярилцах ёстой зүйлс байна. Жишээ нь, зардлын хэтрэлт гарвал харилцан талууд яаж энэ асуудлаа шийдэх үү. Энэ гэрээнээс асуудлаа эхлэх болов уу гэж хүлээлт байна. Өнгөрсөн долоо хоногт Х.Нямбаатар сайд болон ажлын хэсэг хэвлэлд өгсөн байдлаар. Түүний дараа бусад асуудал руу ороод явах байх.
Бидний өнөөдрийн байгаа дүр зураг бол гүний уурхай тун ойрхон боллоо. 80 давхар байшингаар ярьх юм бол 78 давхраа барьчхаад байдаг. Сүүлийн хоёр давхраа ойлголцоод явуулбал энэ зунаас тэслэлт эхлэх юм уу, үгүй юу, дараа жил олборлолт эхлэх эсэх энэ боломж дээр хүрээд байна.
- Нийт үнийн дүнгийн маш өчүүхэн хэсэг менежментийн зардалд явж байгаа. 11 тэрбум доллар, 40 сая долларын хооронд уялдаатай асуудал. Өөрөөр хэлбэл менежментийн төлбөрийг жил бүр авч байгаа. Үүнийг өргөн цар хүрээгээр авч үзвэл Монгол Улсад ашигтай юу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа.
- Өнөөдрийн байгаа байдлаар бүгдээрээ Монгол Улс ч ялгаагүй Рио Тинто ч ялгаагүй 11 тэрбум доллар олоод ашиг олоогүй сууж байгаа. Яагаад гэхээр 78 давхартаа хүрээд нөгөө 80 давхар барилгын түрээсийн орлого орж ирээгүй сууж байгаа.
Нөгөө талаасаа шууд бус ашиг гэж Монголд улсад юу вэ гэдгийг 3 чиглэлээр авч үзэж байгаа.
- Нэг нь татвар. Сүүлийн 10 жил Оюутолгой жил бүр топ 3 татвар төлөгч байдаг. Жилд ойролцоогоор 250-300 сая долларын татвар төлдөг. Үүнээс 60-70 сая нь одоогийн байдлаар ашигт малтмал нөөц ашигласны албан татвар, үлдэгдэл буюу дийлэнх нь НӨАТ. Уул уурхайн компани учраас бусад монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудтай харьцуулахад НӨАТ-ын буцаалт авдаггүй. Энэ нь бодит байдлаар Монгол Улсын төсөвт орж байгаа орлого.
- Өнөөдрийн байгаа татварын маргаан дээр ойролцоогоор зургаан жилийн менежментийн төлбөрийн маргаан явж байгаа. Тэр нь жилд 40-өөд сая доллар буюу нийт зургаан жилд 240 сая доллар. Дээрээс нь хүү алданги нэмээд 380 сая доллар.
Оюутолгой татвараас зугтдаг байгууллага ерөөсөө биш.
Нэмэх, хасаг 10 хувь дээр маргаан байна. Түүнийг яаж шийдэх үү гэдгийг бид бөөрөнхий ширээний ард суугаад ярилцья гэж бодож байгаа.
Үр өгөөжийн хувьд ашиг гэж ярих юм бол шууд бус ашиг нь Монгол Улсад төлсөн татвар. 11 тэрбум доллар Монгол Улсад хөрөнгө оруулсан гээд байгаагийн 3 тэрбум нь Монгол Улсын төсөвт төлсөн татвар байгаа юм. Тэр татвар Монгол Улсад хүртэж байгаа шууд бус ашиг мөн.
- Ажлын байр буюу нийтдээ 12 мянган хүн ажиллаж байна. Цаана нь 60 мянган энэхүү эдийн засгийн идэвхэжсэн үйл ажиллагаанаас Монгол Улсын эдийн засагт ямар нэгэн байдлаар шингэж байгаа.
- Манай ханган нийлүүлэгч Монгол компаниуд байна. 60-70 хувьд нь дандаа монголоос авдаг. Энэд асар их хэмжээний чадавхижуулалт явагдаж байгаа.
Ирээдүйд энэ мэргэшсэн ажлын байрны хүмүүс, олон ханган нийлүүлэгч нар зөвхөн Оюутолгойд үйлчилгээ үзүүлээд зогсохгүй ирээдүйд бусад уул уурхай дэлхийн компаниудад ажил үйлчилгээ үзүүлэх ажлын байртай өрсөлдөх монгол мөрөөдлийг бид бий болгож байгаа гэж ойлгож байгаа.
Монголын тал Рио Тинто дөнгөж хөрөнгө оруулалтаа хийгээд дандаа зардал гаргаад явж байгаа болохоор одоогоор ашгаа аваагүй байгаа. Бусад дам утгаараа монголын тал ашиг хүртээд явж байгаа.
- Ашиг нь хойшлогдсон. Харамсалтай нь гүний уурхайн зардлын хэтрэлт боллоо. Үүнд бид ч маш их сэтгэл дундуур байгаа.
- Бид уурхайн төлөвлөгөөгөө өөрчлөхгүй бол өдөрт 3000 хүнээ дээш доош оруулж байгаа учраас дээд зэргийн хөдөлмөр аюулгүйн байдал хүний амьтай холбоотой учраас дахин төлөвлөлт хийх шаардлагатай болсон. Үүнээс болоод зардал хэтэрсэн.
22 тэрбум доллар гэж мундаг тоо гарч ирснийг би харсан. Гэхдээ ирээдүйн таамаглал төсөөлөл, бодит байдал хоёр өөр.