ШӨХТГ-т ирүүлдэг гомдлын цөөнгүй хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой асуудал эзэлдэг байна. Зарим ломбард зээлийн хүүгээ 3 хувиар биш 7 хувиар тооцдог нь иргэдэд хүндрэл учруулдаг.
Энэ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгааг ШӨХТГ-аас мэдээлэв.
Тухайлбал, тус хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан Бан” ХХК-д сануулж, зөвлөж, шаардсаар байхад удаа дараа ийм үйлдэл гаргажээ. Цар тахлын онцгой цаг үед төр засгийн хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон асуудал үүссэн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан бүрэн эрхийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцохыг анхаарууллаа.