"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаараараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг бүтээн байгуулсан 100 гаруй компани санхүүжилтээ авч чадахгүй ЕСӨН сар гацаад байгаа асуудлыг хөндлөө.
Компаниуд, жирийн ажилчин анги улс төржилтийн золиос болж, санхүүгийн хүнд байдалд орчихлоо.
Тийм ч учраас 2021 оны гуравдугаар сарын 25-нд төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон 56 компани албан бичиг бичиж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан юм.
Тэд Монгол улсын Засгийн газраас хийсэн ажлынхаа хөлсийг л авахыг шаарджээ.
"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаарыг ЭНД дарж үзнэ үү.
“Трэйд рөүд” констракшн ХХК төслийн менежер А.Мөнхтамир: Ямар нэгэн байдлаар бид нарын хийсэн ажлын мөнгө байхгүй болоод байна. Өнгөрсөн долоон сараас хойш санхүүжилт саармагжаад, гацаад явсан. Одоо бол тэдний хэлж байгаа мэдээлэл нь 80 хувийн өгсөн гэсэн мэдээлэл нийгэмд өгөөд байгаа. 80 хувь гэдэг мөнгө нь тэр ажлыг хийхийн тулд түлш, шатахуун зардал явсан. Мэдээж тэр их ажлыг хийхийн тулд түрээсийн техник авна. Мөн тэрбум гаран төгрөгөөр түлш зарцуулах хэмжээний ажил хийнэ. Тэгэхэд гол төлбөр нь орохгүй удаашраад цаагуураа улс төр орсон юм уу, яадаг юм бэ. Миний харж байгаа өнцөг Монгол улсын Ерөнхийлөгч бүх холбоосыг хийгээд энэ ажлыг эхлүүлсэн. Гэтэл холбоосонд нь орсон Засгийн газар мөнгийг гацаагаад түгжиж байна гэж хараад байна. Тэгээд бид мөнгө авъя гэдэг л шаардлага өгч байна. Бид цаагуураа амьдралтай хүмүүс. Одоо ингээд бүтээн байгуулалт хийе, эхлэе гэхээр орох компани байхгүй. Хэн мөнгөө өгөхгүй байхад очиж ажил хийхийг хүсэх юм бэ.