Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт коронавирусний 650 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 17-ноос хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, нэг хоногт 11.6 мянган хүн эндэж, нийт нас баралт 2.8 саяд хүрлээ. Дэлхий дахинд нийт 128 сая 540 мянга 982 хүн халдвар авч, 2 сая 808 мянга 308 хүн энджээ.
Өнгөрсөн нэг хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлын 44 хувь буюу 291 354 тохиолдол Европт, 204 208 тохиолдол Хойд болон Өмнөд Америкт, 84 356 тохиолдол Зүүн өмнөд Азид тус тус бүртгэгджээ.
Халдварын нийт тоогоор АНУ 30 сая 95 мянга 776 хүн тэргүүлж байгаа бол Бразил 12 сая 658 мянга 109 хүн, Энэтхэг 12 сая 221 мянга 665 хүн халдвар авсан үзүүлэлтээр гуравт жагслаа.