Мьянмарт цэргийн эргэлт гарснаас хойш 43 хүүхэд эсэргүүцлийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн гэж Хүүхдийг Ивээх Сангаас мэдэгдлээ. Тус байгууллагаас Зүүн Өмнөд Азийн энэ улсад "Хар дарсан зүүд шиг өдрүүд үргэлжилж байна" гэж онцолсон бөгөөд хохирогчдын хамгийн залуу нь дөнгөж зургаан настай гэж мэдэгджээ.
Орон нутгийн хяналтын бүлэг нас барсан хүний тоог 536 гэж мэдэгдсэн талаар ВВС мэдээллээ.
Үүний зэрэгцээ, албан тушаалаас нь огцруулсан удирдагч Ан Сан Су Чи улсын албан ёсны нууц акт зөрчсөн хэргээр яллагдаж байгаа.
Хатагтай Су Чи болон түүний дөрвөн холбоотны хамт өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татагдсан боловч 14 жилийн хорих ял оноодог байсан гэмт хэрэг одоо л ил болж байгаа аж.
Хатагтай Су Чид оноосон шинэ зүйлчлэл нь өмнөх сонгуулийн сурталчилгааны үеэр хууль бус холбоо харилцаа суурилуулсан, Ковид-19-ийн хязгаарлалтыг зөрчсөн, "айдас түгшүүр төрүүлж болзошгүй" мэдээллийг нийтэлсэн гэсэн үндэслэлээр өмнө нь яллагдаж байгаа юм.
Эргэн сануулахад, Мьянмарт хоёрдугаар сарын эхнээс зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хлайны цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал тасрахгүй байгаа юм.
Цэргийнхэн өнгөрсөн оны 11 дүгээр сард явагдсан ардчилсан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй төрийн эргэлт хийж Ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарыг баривчлан хорьсон төдийгүй нэг жилийн хугацаанд онц дэглэм тогтоогоод буй.