БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
"Улсын хэмжээнд 5-20 сая төгрөгийн төлбөр авдаг 24 сургууль байгаа. Эдгээр сургуулиудад бид хувьсах зардал өгөөгүй. Ковидын үеийн хуулийн түр журмыг баримтлаад хувьсах зардал өгөөгүй. 5 саяас доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгосон. Ингэхдээ бид 3 нөхцөл тохирсон.
- Нэгт теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэлийг хянана
- Хоёрт сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайланг авна
- Гуравт ерөнхий боловсролын сургуулийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэж хувьсах зардлыг олгосон байгаа.
Бид судалгаа хийж үзэхэд 5 сая төгрөгөөс доош төлбөртэй сургуулиудын сургалтын төлбөр ковид гараагүй байх үеэсээ 5 хувийн хөнгөлөлт үзүүлье гэсэн тохиролцоонд хүрсэн. Ингэснээр нийт ЕБС-иуд 5 ба түүнээс дээш хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эцэг эхчүүдэд олгосон гэж ойлгож болно.
Төрөөс
- Өмч харгалзахгүй долоодугаар сарын 1-н хүртэл цахилгааны төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэн.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлсөн.
Ингэснээр төрөөс нэг сурагч дээр оногдох хөнгөлөлт нь 100-300 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Төр тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн учраас сургалтын төлбөрийн нөхцөлдөө хөнгөлөлт үзүүл гэж тохиролцсон.
"Их дээд сургуулиудын хувьд
- Төлбөрийн уян хатан нөхцөлөөр сар бүрд төлбөрөө авч байх ёстой. Хичээл сонголт баталгаажуулахад урьчдилсан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх.
- Анги дэвших болон төгсөлтийн шалгалт, дипломыг хамгаалалтад оруулах
- Дадлага хийлгэх боломжийг олгох
- Дотуур байрны төлбөрийг нь буцааж олгох, дараагийн төлбөрт шилжүүлэх чиглэлээр журмын хэрэгжилтийг хангаж ажилласан.
Өнөөдөр Монгол Улсад 88 их,дээд сургуульд 147,293 оюутан суралцаж байна" гэв.