УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр хууль санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа "Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байгаа судалгаа бий. Ингээд тооцвол, манай улсад архидан согтуурах донтой 10 мянга гаруй хүн байна. Донтох гэдэг бол өвчин. Тиймээс төр донтох өвчтэй хүмүүст анхаарлаа хандуулах цаг болсон. Одоогоор 10 мянга гаруй иргэнд албадан эмчилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна мансууруулах болон тоглоом зэрэг хэд хэд зүйлийн донтой хүн СЭМҮТ-д эмчлүүлж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй байна" гэлээ.