Шадар сайд С.Амарсайхан сошиал орчинд тарсан мэдээллийн талаар тайлбар хийлээ.
Тодруулбал, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д хэвтэж байгаа аав, ээжийнхээ сахиураар очоод нэг хоночихоод буцааж гарсан гэх мэдээлэл явсан юм.
Энэ талаар тэрбээр "Манай эхнэрийн аав 100 хувь асаргаанд байдаг. 80 гарсан хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. Манай эхнэр ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэмээ сахин хүргэж өгсөн. Мөн вакцин хийлгэсэн учраас хариу урвал илэрсэн байсан юм. Иймд ойрын хавьтал учраас 14 хоног дүрмийн дагуу тусгаарлагдсан. Одоо 5 хоногийн дараа дуусна. Халдвар гарсан голомтод тусгаарла гэсэн зааврын дагуу хоёр хөгшнийхөө гэрт тусгаарлагдаж байгаа гэдгийг сануулъя. Энэ хүнд үед хэн нэгэн албан тушаалтан тусгай эрх ямба эдлэх ёсгүй. Тиймээс манай гэр бүлийн хүн тухайн голомтдоо тусгаарлагдаж байгаа. Мөн гурван удаа шинжилгээ өгсөн хариу нь сөрөг гарсан" гэлээ.