Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 310 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.
Харин вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан талаар мэдээллээ. Вакцинжуулалтын эхний тунд хамрагдсанаар дархлаа тогтож байгаа бус. Учир нь эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа бүрэн дархлаатай болно. Вакцины хоёр тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.
Хэрвээ вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авбал хоёр тунг хийхгүй бөгөөд уг вакцин хүчингүй болж байгаа юм. Тиймээс манайд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд одоогоор байхгүй учраас эхний тунгаа тариулсан иргэдэд ч эрсдэл хэвээр байгаа гэсэн үг. Тодруулбал, халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч байгааг албаныхан анхаарууллаа. Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна.
4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.
Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид ковид-19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март.