Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дөрөвдүгээр сарын 3-15-нд хийх ажлуудын талаар танилцууллаа.
Түүний мэдээлснээр дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-ын Синофарм компанийн хөгжүүлсэн Vero cell вакцины 300 мянган тун, дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин 600 мянган тун буюу нийт 900 мянган тун Vero cell вакцин ирэх юм байна. Түүнчлэн ирэх сард ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг манай улс татан авна.
Ийнхүү вакцины нөөцийг бүрдүүлснээр вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн ирэх сарын 3-15-нд тандалт судалгааны багийг өргөжүүлж, батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг судлах, үйл ажиллагаа нь үл тасалдах байгууллагуудад тандалт судалгааг эрчимтэй хийх болон ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөжээ.