Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос танилцууллаа.
Энэ үеэр "Шадар сайд таны хадам аав, ээж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Таны эхнэр Ч.Ичинхорлоо сахина хэмээн очиж, тухайн өрөөний нөхцөл байдал бохир байна гэсэн шалтгаанаар гарсан байна. Энэ үнэн үү? Хэрвээ үнэн бол ХӨСҮТ хамгийн эрсдэл өндөртэй улаан бүс гэж яригддаг. Гэтэл тус газарт хүн сахина гэж очиж болдог юм уу? Нөхцөл байдлыг голоод гарсан нь нийгэмд эрсдэл үүсгэх үү?" гэсэн асуултад Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хариуллаа.
Тэрбээр "Халдвар хамгааллын дэглэмээ барьж, ямар нэгэн зөрчил гаргаагүй учраас эрсдэл байхгүй. Сахиураар очсон.
Өөрөө вакцин хийлгэж урвал өгсөн учраас буцаж тусгаарлагдсан. Шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан учраас ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй" гэв.