Цэргийн алба хаагч амь насаа алдсан асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд "Байлдагч Б-г албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын үүднээс нас барсан гэсэн үндэслэлээр холбогдох хуульд заасны дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болон оршуулгын зардлыг олгох ЗХЖШ-ын даргын тушаал гарсан. Тухайн хэргийг үйлдсэн гэх дэслэгч Г-ийн урьд нь гаргаж байсан сахилгын зөрчлийн асуудалд ч албаны шалгалт явуулж байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар дэслэгч Г нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тухайн үед танхайн сэдлээр үү эсвэл өөр ямар сэдлээр энэ хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдоно" гэлээ.