"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаараараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг бүтээн байгуулсан 100 гаруй компани санхүүжилтээ авч чадахгүй ЕСӨН сар гацаад байгаа асуудлыг хөндлөө.
Компаниуд, жирийн ажилчин анги улс төржилтийн золиос болж, санхүүгийн хүнд байдалд орчихлоо.
Тийм ч учраас 2021 оны гуравдугаар сарын 25-нд төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон 56 компани албан бичиг бичиж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан юм.
Тэд Монгол улсын Засгийн газраас хийсэн ажлынхаа хөлсийг л авахыг шаарджээ.
“Дардан говь” ХХК Б.Болор-Эрдэнэ “56 компани өнөөдрийг хүртэл төлбөр мөнгөө авч чадаагүй, хүнд хэцүү байдал тулгараад байна. Хийсэн ажлынхаа төлбөрийг нь авъя. Бид нар ямар нэгэн байдлаар улс төржөөгүй, олон тийшээ харилцаагүй зөвхөн бид гэрээ хийсэн харьяа яам МТЗ болон Зам тээврийн яам, Жанжин штабтай харилцсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгсөнгүй. Өнөөдөр ард иргэдийн амьдрал нэлээд хүнд боллоо. Цаашлаад явах юм бол 56 компани буюу нийт 25 мянган хүн аргагүй эрхэнд зогсож тэмцэхээс өөр арга алга.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг анхнаасаа авч явсны хувьд биднийг хүлээн авч уулзаад, үлгэрлээд, энэ асуудлыг шийдээд өгөөч гэсэн хүсэлт нь энэ байна” хэмээн Төрийн ордны гадаа Ерөнхий сайдын ажлын албаны хүнд шаардлагаа хүлээлгэн өгсөн юм.
"Эрэн сурвалжлагч У.Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаарыг ЭНД дарж үзнэ үү.