"Оюу толгой" компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоод байгааг Туркойз Хилл Ресурс компани өчигдөр мэдэгджээ.
COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Хятад-Монголын хил дээрх түүхий эдийн солилцоог БНХАУ-ын талаас зогсоосон тул ийм нөхцөл байдал үүссэн байна. "Оюу толгой" компанийн Хятадын талын худалдан авагчдад аль болох богино хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр Засгийн газартай хамтран БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхээр ажиллаж байгааг дурдсан байна.
Тус компани дээр COVID-19-ийн халдварын хоёр тохиолдолдол батлагдсантай холбоотойгоор 9726 ажилтанд PCR-ийн шинжилгээ хийхэд бүгд "Сөрөг" гарсан. Гэсэн хэдий ч уурхайн ажилчдын аюулгүй байдлын үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил түр завсарласан.
"Оюу толгой" компани уурхайн ажилчдаа ээлжээр ажиллуулдаг. Гэвч Улаанбаатар хотоос халдвар тархах нь өндөр эрсдэлтэй байгаа тул эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж.