Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 10652 хүнээс шинжилгээ авахад 377 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо.
Мөн шинээр 95 хүн эдгэрч нийт эдгэрсэн тоо 4920 боллоо. Шинэ тохиолдлуудын 328 нь нийслэлд, 49 нь орон нутагт бүртгэгдсэн.
- Дархан уул аймагт – 16
- Өвөрхангай – 6
- Сэлэнгэ – 4
- Архангай – 7
- Төв – 5
- Хөвсгөл – 5
Шинжилгээнд эерэг илрэх хувь гуравдугаар сарын эхнээс огцом нэмэгдсэн. Эмнэлэгт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд хүн 12 байна.
Таагүй мэдээ байна. Өчигдөр 69 настай, 84 настай хоёр иргэн нас барлаа.
Хэрвээ хатуу хөл хорио тогтоохгүй бол өдөрт илрэх халдварын тоо хэдэн мянгаар хэмжигдэж болзошгүй гэж эрдэмтэд үзжээ.
Хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүсийг гэрээр тусгаарлаж байгаа ба 1000 орчим хүн байна.