Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр буюу 2021 гуравдугаар сарын 30-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж 8172 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулжээ.
Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 288,589 иргэнийг дархлаажуулсан байна.
Харин орон нутагт 1,265 иргэнийг дархлаажуулжээ.
2021 оны хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш Монгол Улсын хэмжээнд нийт 300,366 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Манай улс 2 сая гаруй иргэнээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Гуравдугаар сарын 30-ны байдлаар вакцинжуулалтын явц 15 хувьд хүрсэн байна.