Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч цэргийн даргадаа зодуулж, хүнд гэмтсэн харамсалтай хэрэг өнгөрсөн 29-ний өдөр гарсан. Тус цэргийн ангид Салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г зодож танхайрч, гэмтэл учруулсан юм. Зодуулсан алба хаагч хүнд гэмтэл аван ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол өнгөрсөн шөнө нас барсан талаар холбогдох эх сурвалж мэдээллээ.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр хэлэхдээ "Байлдагчийн биеийн байдал хүндэвтэр, тогтворжуулах буюу тайвшруулах, биеийн амин дэмүүдийг дэмжих эмчилгээ хийж байна. Үүний дараа Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлж, шаардлагатай мэс засал, эмчилгээг шат дараатай хийнэ" гэж өчигдөр хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.
Түүний ар гэрийнхэн болон ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.