"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол Улсын шигшээ баг өчигдөр Японы шигшээ багтай Фүкүда Дэнши цэнгэлдэхэд тоглолоо. Энэ нь Монгол Улсын шигшээ багийн хэсэгтээ хийж буй долоо дахь тоглолт бөгөөд “Талын хөх чононууд” өмнө нь зургаан тоглолт хийснээс нэг хожиж, тав хожигдоод байна.
Одоогийн байдлаар F хэсгийг "Цэнхэр самурайнууд" болох Япон улс нэг ч хожигдолгүй 12 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Тажикистан, Кыргызстан, Мьянмар, Монгол зэрэг шигшээ багууд удаалж байна.
Монгол, Японы шигшээ багуудын нэгдүгээр үе 5-0 гэсэн харьцаатай Японы шигшээ багийн давамгайлал дор өндөрлөлөө. Талбайн зочин багийн статустай тоглож буй хүчирхэг Японы багаас Минамино, Осако, Камада, Морита нар тус бүр нэг гоол оруулсан бол Т.Хаш-Эрдэнэ өөрийн хаалгандаа гоолдлоо.
Монгол, Японы шигшээ багуудын тоглолт 14-0 гэсэн харьцаатай өндөрлөлөө. Эхний үе 5-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үед Асано нэг гоол, Инагаки, Осако, Ито, Фүрүхаши нар тус бүр хоёр гоол оруулжээ.
Монголын шигшээ баг ирэх зургадугаар сард Япон улсад Киргизстаны шигшээ багтай тоглоно.
Япон улс 1967 онд Филиппиний шигшээ багийг 15-0 гэсэн харьцаатай хожиж, хамгийн том ялалтаа байгуулж байсан бол өчигдрийн ялалт нь хоёрдугаарт бичигдэх амжилт нь болжээ.