35 ХОНОГТ ХҮН АМЫНХАА 14.6 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛАВ
Монгол Улс одоогоос нэг сарын өмнө буюу 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр анхны вакциныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриалсан. Сovax хөтөлбөрийн хүрээнд оруулж ирсэн АстраЗенека вакцин 150 мянган тун орж ирснээс хойш нэг сарын хугацаанд Хятад, ОХУ-ын вакцинуудыг ч оруулж ирснээр зорилтот бүлгүүдэд хийж буй.
ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийнэ гэсэн зөвлөмжийн дагуу Монгол Улсын хүн амын 18-аас дээш насны 2 сая 100 орчим хүн бий. Энэ нь нийт хүн амын 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулахаар төлөвлөсөн. Түүнээс хойш нэг сарын дараа буюу өчигдрийн байдлаар нийслэлийн 40 цэгт 13209 хүнийг дархлаажуулалт хамруулснаар нийт 209278 хүнийг дархлаажуулжээ.
35 хоногт хүн амынхаа 14.6 хувийг вакцижуулсан гэсэн үг.
Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд зорилтот бүлгийн хамгийн түрүүнд вакцинжуулахаар төлөвлөгөө гаргасан. Тодруулбал,
Өнөөдрийн байдлаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажиллаж үргэлжилж байгаа.
ЭНЭ ХУРДААРАА НИЙТ ХҮН АМЫНХАА 60 ХУВИЙГ БУЮУ 1.978.120 ХҮНИЙГ ВАКЦИНЖУУЛАХАД 238 ӨДӨР ХЭРЭГТЭЙ
Вакцин дээр тоо бодьё.
Бид хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өчигдрийг хүртэл 290.108 хүнийг вакцинжуулалтад хамруулсан. Өөрөөр хэлбэл дунджаар өдөрт 35 хоногт 290.108 хүнд вакцин хийсэн гэхээр дунджаар өдөрт 8288 хүнийг вакцинд хамруулсан. Энэ хурдаараа нийт хүн амынхаа 60 хувийг буюу 1.978.120 хүнийг вакцинжуулахад бидэнд 238 өдөр хэрэгтэй. Үүнээс 35 өдрөө хасахаар 203 өдөр буюу ойролцоогоор 6 сар 23 хоногийн дараа бид хүн амынхаа 60 хувийг бүрэн вакцинжуулж дуусахаар байна.
Үүнийг зөвхөн нэг удаагийн тунгаар тооцоолсон бөгөөд хэрэв хүн бүр хоёр тунгаар вакцин хийлгэнэ гэвэл дээрх тоонууд хоёроор үржигдэж өдөрт дунджаар 16576 хүнд вакцин хийх хэрэгтэй болно.
2021 оны гуравдугаар сарын 18-ны УИХ-ын чуулганы хуралдаанд Дархлаажуулах ажлын явцын талаарх Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийсэн.
Шадар сайд ирэх долоодугаар сарынс 1-н гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэж амлаад байгаа ч өнөөдрийн хурдаар бол амжихгүй нь. Харин ирэх есдүгээр сарын сүүлээр насанд хүрсэн нийт хүн амаа бүрэн дархлаажуулж дуусах тооцоолол гарч байна.
Халдварын тоо сүүлийн өдрүүдэд огцом өсөж өдөрт 400-500 давж илэрч, нийслэлд халдварын голомтгүй бүс үлдээгүй гэж албаныхан мэдээлж байгаа энэ үед хүн амынхаа вакцинжуулалтыг хамгийн хурдтайгаар хийх нь нэн тэргүүний ажил болоод байна.