Монгол эрдэмтдийн бүтээсэн Шүлсний ПСР оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУҮИС-ийн эрдэмтдэд гардуулан өглөө.
Оношлуурыг бүтээхэд БШУЯ-наас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. Албан ёсоор нөгөөдрөөс эхлэн коронавирусийг тодорхойлж эхэлнэ.
Одоогоор 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгоод байгаа боловч хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж шаардлагатай гэв. Нэг удаагийн шинжилгээний өртөг 31.200 төгрөг боловч 7800 төгрөг болж буурах боломжтой аж.
Бусад улс орнуудад шүлснээс халдвар илрүүлж байгаа боловч энэ оношлуур нь улс хүлээн зөвшөөрсөн цомог төрлийн анхны бүтээгдэхүүн юм.
Оношлуур бүтээх төслийг 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн, хоёрдугаар сарын 21-нээс клиникийн туршилтаа хийсэн бөгөөд мэдрэх чанар нь 100 хувь юм. Клиникийн туршилтыг 40 хүн дээр хийж баталсан бол Японд 15, АНУ-д 13 өвчтөн дээр туршиж баталжээ.