ДЭМБ-ын шинжээчдийн баг КОВИД-19 халдварын голомт болох Ухань хотод ажиллаж буй. Тэгвэл судалгааны багийн шинэ тайланд дурдсанаар халдвар лабораториос бус амьтнаас хүнд дамжсан байх магадлалтай бөгөөд дэлхий нийтэд зарлахаас нэгээс хоёр сарын өмнө тархсан байж болзошгүй талаар CNN мэдээллээ.
Дөрвөн төрлийн таамаглал дундаас лабораториос тархсан гэх таамаглал нь хамгийн бага магадлалтай бөгөөд ямар нэг амьтныг гаршуулж, харьцсанаас хүнд дамжсан гэх таамаглал нь хамгийн дөхөм байгаа юм.
Вирусийн эх үүсвэр сарьсан багваахай байх магадлалтай гэсэн таамаглал байгаа ч сарьсан багваахайгаас бусад амьтанд халдварласан тохиолдол байхгүй аж. Иймд халдвар сарьсан багваахайгаас хүнд шууд халдварласан байж магадгүй юм.
Харин дөрөв дэх хувилбар болох хөлдөөсөн хоол хүнснээс тархсан гэх магадлал бага ба Хуанань захыг халдвар тархсан анхны эх үүсвэр биш хэмээжээ.