Ачаа тээврийн “Ever Green” хөлөг Суэцийн сувагт хөндлөн гацсанаас болж сувгаар орж гарах хөдөлгөөн бүрэн зогсоод байсан билээ. Холбогдох албаныхан долоо хоног оролдсоны эцэст өчигдөр онгоцыг байрнаас нь хөдөлгөсөн ч хөдөлгөөнийг хэзээ нээх нь тодорхойгүй байсан.
Тэгвэл өнөөдөр онгоцыг бүрэн зайчилж, хажуугаар нь усан онгоцууд багтахаар болгож хөдөлгөөнийг нээжээ. Энэ явдлаас болж Улаан тэнгис, Хар тэнгист хэдэн зуун онгоц онгоц дугаарлаад байгаа юм.
Суэцийн суваг нь Африкийг тойрч гардаг байсан эртний усан замыг товчилсон, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу бүтээн байгуулалтуудын нэг гэж тооцогддог дэлхийн худалдааны гол зам юм. Энэ зам гацсанаар дэлхийн эдийн засагт өдөрт 10 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа гэсэн мэдээллийг эдийн засагч нар өгч байлаа.